Шууд Chart

МАН-ын бүлэг хуралдаж байна

2013-10-09 14:51:51

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын бүлэг 2014 оны төсвийн талаар хэлэлцэхээр ажлын хэсгийн мэдээлэл сонсох юм. Учир нь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан билээ. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд Засгийн газрын 2013 оны төсвийн төлөв байдлыг хэлэлцэхгүйгээр 2014 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх нь учир дутагдалтай гэсэн асуудлаас үүдэн хуралдаан зарлажээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

МАН-ын бүлэг хуралдаж байна  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй