Шууд Chart

“Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний үеэр террорист халдлага гарч болзошгүй гэв

2016-06-01 14:59:51

Энэ зун Европ тивд террорист халдлага гарч болзошгүй талаар АНУ ард иргэддээ хандан анхааруулж байна. Тус улсын Төрийн департаментын гаргасан аялал жуулчлалын сэрэмжлүүлэгт Европ тив дэх жуулчид олноор цуглардаг түүхэн дурсгалт газрууд, худалдаа, үзвэр үйлчилгээний төв, олон улсын чанартай тэмцээн уралдааны цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо явахдаа болзошгүй алан хядах ажиллагаанаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Франц улсад 10 хоногийн дараа Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. 1 сарын турш үргэлжлэх энэ тэмцээний 51 тоглолтыг нийтдээ 2,5 сая хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эдгээр хөлбөмбөгийн хорхойтны бараг тэн хагас нь буюу 1 сая хүн гадаадын жуулчид байх төлөвтэй байна.

Иймээс олон улс орны тамирчид, жуулчид нэг дор цугларах “Евро-2016” халдлагад өртөх эрсдэл тун өндөр гэж АНУ-ын шинжээч, мэргэжилтнүүд үзэж, иргэддээ энэ талаар анхааруулжээ. Франц улс энэ зун “Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна “Тур де Франс” унадаг дугуйн уралдааныг зохион байгуулна. Европ тивийн хоёр гол хотод алан хядагчид халдлага үйлдсэн учраас энэ зуны тэмцээн уралдаануудын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудалд Францын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Энэ хүрээнд Францад Парисын халдлагын дараагаас өнөөг хүртэл үйлчилж байгаа онц байдлын дэглэмийг 7-р сарын эцэс хүртэл дахин сунгаад байна. Мөн “Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний үеэр болзошгүй халдлагаас сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд аюулгүйн хүчний 90 мянган албан хаагч дайчлагдаад байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний үеэр террорист халдлага гарч болзошгүй гэв  
Үзсэн: 2174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
b [202.55.191.xxx] 2016-06-10 13:21
baguudiin huwiar tsag n haan bgan be

Бидэнтэй нэгдээрэй