
ОХУ-ын иргэн 120 настай Танзиля Бисембееваг дэлхийн хамгийн өндөр настай хоёр дахь эмэгтэйгээр гиннесийн номонд бүртгэсэн байна. Тэрбээр 1896 онд төрсөн бөгөөд одоо ОХУ-ын Астрахани мужийн жижиг тосгонд үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт амьдардаг ажээ.
Бисембеевагийн анхны нөхөр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн ба тэрбээр хоёр дахь удаагаа гэрлэсэн юм. Одоо тэрбээр гурван хүү, 10 ач зээ, 24 гучтай ажээ.
Түүний садангийн хүн “Бисембеева амьдралын маш эрүүл дэглэмтэй хүн. Тэрбээр өдийг хүртэл өөрийн биед муугаар нөлөөлөх ямар ч хүнс хэргэлдэггүй байсан бөгөөд зөвхөн органик бүтээгдэхүүнийг идэж, хөдөлгөөнтэй амьдардаг байсан. Энэ нь түүний урт насласан шалтгаан байх” хэмээн ярьжээ.
Дашрамд өгүүлэхэд түүний өмнө Дэлхийн геннисийн номонд хамгийн урт удаан хугацаанд амьдарсан эмэгтэйгээр Францын иргэн Жанна Кальман бичигдэж байв. Тэрээр 122 насыг насалсан бөгөөд 1997 онд нас баржээ.
120 настай Орос эмэгтэйг Дэлхийн Геннисийн номонд бүртгэлээ | ||
Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.