Шууд Chart

Венесуэлийн асуудлаар шуурхай уулзалт хийхийг уриаллаа

2016-06-01 15:05:03

Америк тивийн орнуудын байгууллагын тэргүүн Луис Альмагро Венесуэл улсын асуудлаар шуурхай уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тэрээр байгууллагынхаа байнгын зөвлөлийн шуурхай уулзалтаар бүс нутгийн ардчиллыг хамгаалах, Венесуэл улсын эрх баригчид ардчиллын суурь зарчмуудыг зөрчсөн эсэхийг хэлэлцэхийг уриалжээ. Америк тивийн Кубаас бусад орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага ийнхүү шуурхай уулзалт зарлан хуралдуулбал Венесуэл улсын гишүүнчлэл цуцлагдахад хүрч болзошгүй байна. Венесуэл улсын засгийн газрын нэр хүнд унаж, эдийн засгийн хүндхэн хямралд нэрвэгдээд байгаа.

Үүнтэй холбогдуулан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн сард улсдаа онц байдал зарласан нь эдийн засгийн хямралыг шийдвэрлэх гэхээсээ илүү сөрөг хүчний намуудын эсрэг Мадурогийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Иймээс тус улсад авторитар дэглэмийг эсэргүүцэгчдийн дуу хоолой хүчээ авч, ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах өргөн хүрээтэй аян өрнөж эхлээд байна. Харин олон улсын хүрээнд Николас Мадурог хамгийн ил тодоор шүүмжилж байгаа байгууллагыг Америк тивийн орнуудын байгууллага гэж хэлэхэд хилсдэхээргүй байна.

Тус байгууллагын тэргүүн Луис Альмагро Мадуротой хэд хэдэн удаа ширүүн үг солилцоод амжсан. Энэ нь Венесуэл улс Өмнөд Америк дахь үнэнч холбоотнуудаа алдаж, бүс нутагтаа ганцаардаж эхэлснийг харуулж байна гэж барууны шинжээчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Венесуэлийн асуудлаар шуурхай уулзалт хийхийг уриаллаа   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй