Сири дэх бүслэлтэд байгаа хот тосгодод хүмүүнлэгийн тусламжийг шүүхрээр буулгахыг Франц, Их Британийн эрх баригчид НҮБ-д уриалж байна. Өнгөрсөн сард ОХУ, АНУ-ын хамтран даргалдаг Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлэг бүслэлтэд орсон хот тосгодод нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тусламжийг ажлыг зургаадугаар сарын 1-нд багтаан хүргэхээр тохиролцсон юм. Гэсэн хэдий ч энэ тохиролцоо ёсоор хангалттай бараа бүтээгдэхүүн Сирийн хот тосгодод хүрч чадаагүйг Би-Би-Си агентлаг уламжилж байна.
Тухайлбал өчигдөр Сирийн нийслэл Дамаскийн ойролцоо оршдог Дарайя хотод сүүлийн 3 жил гаруйн хугацаанд анх удаа хүмүүнлэгийн тусламжийн цуваа хүрч очсон ч, энд багтсан тусламжийн бараа бүтээгдэхүүн дунд хоол хүнс байгаагүй юм байна. Тус хот 4 жилийн турш Сирийн засгийн газрын цэргүүдийн бүслэлтэд байгаа юм. Энэ мэт хот тосгодод хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж хязгаарлагдмал байгааг Их Британи, Францын зүгээс эрс шүүмжилж байна.
Ачааны машинаар хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг Сирийн засгийн газар сайжруулахгүй тохиолдолд бүслэлтэд байгаа хот тосгодод тусламжийн бараа бүтээгдэхүүнийг шүхрээр буулгахаас аргагүй гэж талууд мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл маргааш хийх уулзалтаараа Сирийн бүслэлтэд байгаа нутгуудад хүмүүнлэгийн тусламж шүхрээр буулгах боломжийг хэлэлцэх юм байна. Энэ арга хэдий өндөр эрсдэлтэй ч, өөр арга ашиглах бололцоогүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Бүслэлтэд байгаа тосгодод хүмүүнлэгийн тусламжийг шүхрээр буулгахыг уриаллаа | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.