Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид хээрийн дадлага сургуулилтад хамрагдаж байна

2016-06-03 10:07:36

ЦЕГ-ын даргын 2016 оны "Хээрийн дадлага сургалтад алба хаагчдыг хамруулах" “Цагдаагийн хүрээ байгуулах тухай” Б/218 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвийн Нарстайн ам дахь хээрийн сургалтын хэсэгт Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн алба хаагчдыг хамруулан, хээрийн нэгдсэн сургалт, дадлагыг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлжээ.

Цагдаа нарыг чадавхжуулах зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтаар алба хаагчдад цагдаа ба хүний эрх, харилцааны ёсзүй, сэтгэлзүйн бэлтгэл, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа, галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх чадвар, албаны бэлтгэлжилт, эмнэлэгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх, холбооны бэлтгэл гэх долоон төрлийн сургалт явуулж буй юм. Та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэе.


Цагдаагийн алба хаагчид хээрийн дадлага сургуулилтад хамрагдаж байна   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй