Шууд Chart

Дэлхийн хамгийн урт нүхэн гарц нээлтээ хийлээ

2016-06-03 12:40:08

Швейцари улсад дэлхийн галт тэрэгний хамгийн урт нүхэн гарц нээлтээ хийлээ. Европын галт тэрэгний ачаа тээвэрт хувьсгал хийнэ гэж мэргэжилтнүүдийн үзэж байгаа энэ нүхэн гарцны нээлтийн ёслолд Германы Канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн ерөнхий сайд Маттео Ренци нар хүрэлцэн очиж оролцсон нь энэ үйл явдал ямар хэмжээний ач холбогдолтойг бэлхнээ харуулсан юм. Мөн Швейцарийн эрх баригчид олон жилийн хөлс хөдөлмөрөөс бүтсэн нүхэн гарцын нээлтэд 600 гаруй бүжигчин, акробатчин, драмын жүжигчин оролцсон тоглолтыг зохион байгууллаа.

Нийтдээ 57 км урт шинэхэн нүхэн гарц ирэх 12-р сард бүрэн ашиглалтад орно. Үүний дараа тус нүхэн гарцаар Швейцарийн Цюрих хотоос Италийн Милан хүрэхэд 1 цагаас 2 цаг 40 минутын хугацааг хэмнэх боломж нээгдэнэ. Энэ нүхэн гарцыг байгуулах эсэхийг Швейцаричууд 1992 онд бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд 17 жил үргэлжилсэн барилгын ажил ажилд нийтдээ 12 тэрбум америк доллар зарцуулагдсан байна.

Тус нүхэн гарц Альпийн нурууг нүхлэн гарсан галт тэрэгний анхны нүхэн гарц гэдгээрээ онцлогтой. Мөн нүхэн гарцын зарим хэсэг Альпийн нурууны гадаргуугаас 2 мянга 300 метр хүртэл гүн хэсгээр дайран өнгөрч байгаа гэдгээрээ дэлхийн хамгийн гүн нүхэн гарцад тооцогдож байгаа юм. Инженерийн ур ухааныг харуулсан Готардын нүхэн гарцыг байгуулахын тулд 73 өөр төрлийн чулуулгийг ухаж, нүхлэх шаардлага тулгарсан байна.

Нүхэн гарцыг байгуулах явцад нийтдээ 28 сая тонн хөрс чулуулгийг ухан гаргажээ. Энэ бүхний эцэст нүхэн гарц төлөвлөсөн хугацаандаа хуваарилсан төсөвтөө багтан байгуулагдсан байна. Өдөр бүр энэ нүхэн гарцаар ачааны 260 галт тэрэг, зорчигч тээврийн 65 галт тэрэг зорчин өнгөрч, эдийн засгийн асар их хэмнэлт авчрах тооцоо байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн хамгийн урт нүхэн гарц нээлтээ хийлээ  
Үзсэн: 2959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.228.130.xxx] 2016-06-03 16:23
manaid bol nogoo het eh oronch geed sugselzuuruud ni baigali suitgeh ni geed boon yum bolood reketlej mongo neheed tosliig aali ujii dampuuruulsan.
zochin [14.203.178.xxx] 2016-06-03 15:46
manaihnii hiih alivaa ajliin tusuv tutam usuud bdag getel busad ornii tuluvlusun ajil ni 17 jiliin daraa ch tusuvtuu bagtaad bh yumaa. en yuniih ve?
Зочин [203.91.114.xxx] 2016-06-03 16:08
offshoredhoh munguu olj avah gej avilgal heel hauuli avdag baihgu yu daa tegeed ch uuruu bolj baival ulsiin erh ashig sonin bish baihgui yu hugshuun

Бидэнтэй нэгдээрэй