Шууд Chart

Авто машингүй өдрийг “Зөвхөн өнөөдөр биш, өдөр бүр...” уриан дор тэмдэглэж байна

2016-06-04 16:36:22

Нийслэлийн Засаг даргын А/423 тоот захирамжийн дагуу Улаанбаатар марафон олон улсын гүйлт, Автомашингүй өдөр арга хэмжээг Улаанбаатар хотын хэмжээнд “Зөвхөн өнөөдөр биш, өдөр бүр...” уриан дор амжилттай зохион байгуулагдаж байна. Хязгаарлагдсан замд спортын талбай байгуулж, олон нийтийг хамарсан спортын тэмцээн уралдаан, урлаг соёлын олон тоглолт хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн дагуу “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд шагналт байр эзэлсэн СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүдийн жүжигчилсэн тоглолт үзүүлж, Монгол Улсын филармонийн Морин хуурын дөрвөл хүрэлцэн ирсэн зочдод “Цэцэгт хуурын хөвөөнд” уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлэн, Монголын хүүхдийн ордоны Драмын ангийн сурагч Б.Марал “Зам дээрх харуусал” шүлгээ толилуулан, Модерн номадс сүлжээ рестораны хамт олноос “Автомашингүй өдөр”-т зориулан хийгдсэн бялуу хувааж, Монголын циркийн хамт олон циркийн үзүүлбэрээр сюрприз барьж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамт олон flash mob бүжиглэж, Хүүхдийн зориулалтын суудлын ач холбогдолын талаар Доктор авто сүлжээ дэлгүүрээс сургалт зохион байгуулж, хөгжөөнт тэмцээнийг үзэгчдийн дунд зохион байгуулан, Монголын бүжгийн холбооны “Мoon dance” хамтлаг уран бүтээлээ толилуулж нэгэн өдрийг автомашингүй өнгөрүүллээ.


Авто машингүй өдрийг “Зөвхөн өнөөдөр биш, өдөр бүр...” уриан дор тэмдэглэж байна  
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй