Шууд Chart

Афганистан улсад цуврал халдлагын улмаас 10 гаруй хүн амь үрэгджээ

2016-06-06 11:18:37

Афганистан улсын нийслэл Кабул хотод болсон халдлагад 4 хүн, тэдгээрийн дотор тус улсын парламентын гишүүн амь үрэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр Афганистаны хууль тогтоогч Шер Вали Вардак өөрийн гэрийн гадаа болсон дэлбэрэлтэд өртсөн бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Тус халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэг бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн өчигдөр Талибан бүлэглэлийн цагдаагийн дүрэмт хувцасаар жигдэрсэн зэвсэгт дайчид Пули Алам хотын шүүхэд халдлага үйлдсэн мэдээлэл ирсэн байна. Энэ үеэр наад зах нь 7 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархаджээ.

Өнгөрсөн сард Афганистаны засгийн газар Талибан бүлэглэлийн 6 хоригдлыг цаазаар авсан юм. Үүний хариуд өчигдрийн халдлагыг зохион байгуулсан гэдгээ Талибан бүлэглэл мэдэгдлээ. Афганистан улсаас гадаад орнуудын цэрэг дайчдыг бүрэн гаргаагүй тохиолдолд Талибан бүлэглэл засгийн газартайгаа хэлэлцээ хийхээс татгалзаж, үүнтэй холбоотойгоор талуудын хоорондох энхийн яриа хэлэлцээ энэ оноос зогсоод байгаа юм.

НАТО Афганистан дахь цэргийн ажиллагаагаа 2014 оны 12-р сард дуусгасан ч, тус эвслийн 13 мянган цэрэг сургалт зохион байгуулах, терроризмын эсрэг ажиллагаа явуулах зорилгоор тус улсын нутаг дэвсгэрт байрласан хэвээр байна. Эдгээр цэргийн 9,800 нь АНУ-ын цэрэг байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Афганистан улсад цуврал халдлагын улмаас 10 гаруй хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй