Шууд Chart

“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2016” тэмцээн боллоо

2016-06-06 14:13:39

Дорнод аймагт Монгол Улсын шинэ үеийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Эрүүгийн албаны 82 жилийн ойд зориулан цагдаагийн алба, ажилтны үйл ажиллагааг сурталчилах, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын ажил мэргэжил, мэдлэг ур чадварын түвшинг ахиулах, туршлага солилцуулах зорилгоор “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2016” тэмцээнийг өнгөрөгч тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн хууль эрх зүй, IQ сэтгэн бодох чадвар, гүйцэтгэх ажил, хэргийн газрын үзлэг явуулах ур чадвар, компьютер техник хэрэгсэл дээр ажиллах чадвар, уран жолоодлого, бие бялдарын шалгуур үзүүлэлт, эрэн сурвалжлах “АSAP” санд ажиллах чадвар, АКМ, ПМ буу задлах, угсрах норматив үзүүлэлт, буудлагын төрлүүдээр явагдсан бөгөөд бусдыгаа хошуучлан оролцсон Баян дун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан 1 дүгээр байр эзэлж, Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон 2 дугаар байр, Матад сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Энхтөр 3 дугаар байр эзэлж, медаль, өргөмжлөл гардан авчээ.


“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2016” тэмцээн боллоо  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй