![](/uploads/201310/news/thumb/0e4a9e218c2b8024d6d48212144564d7_x3.jpg)
Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын бүсэд олон иргэдийг хомроглон саатуулж, байцаалт авсаар байна. Тодруулбал, 6 сарын 26-наас 8 сарын 31-ний хооронд 110 хүнийг баривчилж, 164 хүнийг заналхийлж, сануулга өгсөн аж.
Тэдгээр хүмүүсийг шашны хэт үзлийг дэлгэрүүлсэн, иргэдэд сэтгэл санааны дарамт учруулсан, сүрдүүлэг бүхий материалаа тараасан гэх хэргээр буруутгаж байна. Нутгийн уугуул иргэд болох лалын шашинт уйгарууд нь хан үндэстэнтэй шашин шүтлэг, үзэл суртлын ялгаанаас үүдэн үргэлж мөргөлдөөн үүсгэдэг аж.
Сүүлийн үед Шинжаанд интернэт хэрэглэгчдийн дунд шашны үзэл суртлыг онлайн сүлжээгээр дамжуулан сурталчилж, салан тусгаарлахыг уриалсан бичлэг ихээр тавигдах болжээ. Эл байдлыг зогсоохын тулд Хятадын Коммунист нам болон удирдагчдын зүгээс ийн баривчлан шалгах үүрэг өгсөн байна.
Шинжаанд олон хүнийг хомроглон баривчилжээ | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.