Шууд Chart

ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ

2013-10-10 10:02:37

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг стратегийн бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалт өнөөдрөөс  эхэлж, хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл хийх юм.

Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд тогтмол хамруулах ёстой. Тиймээс Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байна. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ   
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй