Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах” аяны хүрээнд Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг 2 үе шаттайгаар тавдугаар сарын 28-ны өдөр, энэ сарын 04-ний өдөр буюу “Авто машингүй өдөр” тус тус 08:00-18:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан хэмжилт хийж үзжээ.
Ингэхэд NO2-азотын давхар ислийн агууламж авто машинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 2 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.
Авто машингүй өдрөөр агаарын чанарт туршилт хийжээ | ||
Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.