Шууд Chart

Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийхийг хүсчээ

2013-10-10 10:29:15

Бразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ Лхагва гарагт албан ёсоор ОХУ-д хандан гаргажээ. Учир нь, Бразил улсад амьдарч буй АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальдад Сноуден "АНУ, Канадын тусгай албаныхан, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф болон дипломатчид, стратегийн чухал мэдээлэл бүхий сайд нарын утсыг чагнадаг" гэж ярьсан байна. Тиймээс Бразил улсын сенатын гишүүд  ОХУ-д орогнож буй Сноудентэй цахим уулзалт хийн, илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсохыг хүсчээ. Одоогоор ОХУ-ын зүгээс ямар хариулт өгөх нь тодорхойгүй байгаа аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийхийг хүсчээ   
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй