Шууд Chart

Т.Баасанхүү: Ард түмнийхээ амны билгээр улсын заан цол хүртэхийг хүсч байна

2016-06-09 10:38:49

Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын начин Төрөөгийн Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр уран, хурц, хурдтай барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлдэг билээ

-Улсын баяр наадам ойртож буй энэ үед тантай уулзаж байгаад таатай байна. Бэлтгэл сайн байгаа биз дээ?

-Давгүй ээ. Заалны барилдааныг аль болох алгасахгүйг хичээж барилдаж байна. Энэ барилдаан бөхчүүд бидэнд асар их бэлтгэл, туршлага болдог. Үүнээс хэн хэнийхээ барилдааныг улам мэдэрнэ. Энэ жилийн баяр наадамд 1024 бөх хүч үзэх болохоор бэлтгэлээ улам чамбай хийхийг хичээж байгаа.

-Таныг бөх сонирхогчид энэ жилийн баяр наадмаас улсын заан цол хүртэх байх гэж харж сууна. Харин танд энэ мэдрэмжханхалжбайна уу?

-2013 онд Монгол Улсын начин цол хүртсэн. Тэр цагаас хойш энэ цолоо хамгаалж барилдахын төлөө хүч үзлээ. Гэхдээ бөх болгоны мөрөөдөл цолоо ахиулах. Улсын заан цол хамгийн сайхан нь юм шиг санагддаг. “Ашдын билгээс амны билэг” гэдэг дээ. Ард түмнийхээ амны билгээр энэ цолонд хүрэхийг хүсч байна. 2011 онд улсын баяр наадамд анх удаа барилдахдаа дөрвийн даваанд улсын заан Ч.Батзоригт өвдөг шороодож байсан. Тэр цагаас хойш төрийнхөө наадамд тав дахь жилдээ зодоглох гэж байна. Бага ч гэсэн туршлага хуримтлагдсан байх.  

-Таны хоёр ах сум, аймгийн цолтой. Ах нартайгаа их ноцолддог байв уу?

-Том ахыг Даваадорж гэдэг, сумын заан цолтой бол дунд ах Мягмаржав аймгийн арслан цолтой. Сум орон нутагтаа сайхан барилдаж явсан хүмүүс. Мягмаржав ах улсын баяр наадамд хоёр ч удаа гурав давж, аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Би багаасаа тэдэнтэйгээ ноцолдож, бөхийн спортод дурласан. Мөн 2006 онд Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Баттогтох багшийн удирдлага дор үндэсний бөхийн бэлтгэл хийж байлаа. Харин Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням багшийн зөвлөснөөр “Увс нуур” галдаа бэлтгэлээ хийж байгаа.

-Дээхэн Мягмаржав ахтай тань андуурдаг хүн олон байсан. Жигтэйхэн адилхан харагддаг байсан шүү. Мөн улсын баяр наадамд хоёр удаа гурав давсан хүн начин цол хүртэхэд ойрхон л байж дээ?

-Тийм. Намайг аймгийн цолтой байхад ах бид хоёрыг андуурдаг хүн олон байсан. Харин одоо би улсын цолтой болсон тул ядаж малгайны тэмдгээр таньдаг байх. Тэгээд ч ах маань тэр бүр барилдахаа байсан. Уг нь ах маань их барилдаанч. Би улсын цолтны эгнээнд орох болов уу гэж горьдож байсан ч энэ цол хүссэн аавын хүү болгонд ирдэггүй болохоор аймгийн арслан цолтойгоо үлдэж байна.

-Та анхны цолоо хаана хүртсэн бэ?

-Манай аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан болдог. 2008 онд болсон тус барилдаанд 28 даваагаар хоёрдугаар байрт шалгарч аймгийн начин цол хүртсэн. Харин 2009 онд аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цолоор энгэрээ мялаасан. Тэгэхэд Мягмаржав ах түрүүлж байлаа.   

-Тэр барилдаан шударга болсон уу?

-Ах маань тэр үед аймгийн заан цолтой байсан юм. Би цаашид цолоо ахиулах боломжтой харин ахыгаа аймгийн арслан цолтой болгоё гэж бодсон хэрэг. Бид хоёрын насны зөрүү их л дээ.  

-Та маргааш (өнөөдөр) нутаг руугаа явах гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Тун удахгүй манай гал бэлтгэлдээ гарах болохоор тэрнээс өмнө нутагтаа очиж, уул овоондоо улсын баяр наадамд амжилттай барилдуулж өгөөч гээд залбирчихаад ирэх гэж байгаа юм. Ер нь би жил бүрийн улсын наадмын өмнө нутагтайгаа золгодог л доо. Тэгэхгүй бол сэтгэл нэг юм нэхээд байх шиг санагддаг.  

-Ээж тань бөхийн удамтай гэсэн үү?

-Тийм. Ээжийг маань Л.Жавзанхорлоо гэдэг. Авга ах нарыг Арслан, Сундуй гэдэг байсан. Аймгийн хурц арслан цолтой хүмсүүс. Аав маань ч сумынхаа наадамд зодоглодог байлаа. Удам гэвэл ээжийнхээ талыг л дагасан даа.  

-Аав, ээж тань улсын баяр наадмын бөхийг Төв цэнгэлдэхээс үздэг үү?

-Үгүй. Нутагтаа байгаа. Телевизээр л үздэг. Намайг улсын начин цол хүртэхэд тэд маань маш их баярласан гэсэн.  

-Барилдаан таардаггүй бөх гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Зүлэг ногоон дэвжээн дээр гарсан л бол бүгд “хатуу боорцог” шүү дээ. Яг тэр гээд онцолж хэлэх хүн алга.

-Та бусад бөхөөс биеэр жижиг. Гэвч улсын цолтны эгнээнд багтаж чадсан? 

-(инээв). Тийм ээ би жижиг биетэй. Гэхдээ өөрийнхөө барилдааны онцлогт тохируулж барилддаг. Аль болох сэрвүүнээс хүч үзэхийг хичээдэг. Надад бусдаас ялгарах давуу тал юу байна вэ, тэрийг л гаргаж барилдахыг эрмэлздэг.

-Гэхдээ таны хамгийн том давуу тал хурд шүү дээ?

-Хүмүүс ингэж хэлдэг л дээ. Надад үндсэн мэх бараг байдаггүй. Тухайн үеийн барилдаан, мэдрэмжээсээ шалтгаалж тохирсон мэхээ сонгодог. Зарим бөх барилдахаасаа өмнө тактик боловсруулдаг. Харин би тэгдэггүй. Барилдаан эхэлсэн бол угсраа мэх хийхийг хичээдэг.

-Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд нарыг эс тооцвол танай нутгийн бөхчүүд сүүлийн үеийн улсын наадмын түрүүг хүртсэн. Энэ жил танай галын бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа вэ?

-Сайн байгаа. “Увс нуур” бөхийн дэвжээнээс маань сүүлийн үед төрийн наадамд дөрвөн түрүү тодорсон. Энэ жил ч манайхан хичээж барилдах болно оо.

  

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх та нарт хэр зөвлөдөг вэ?

-Манай галыг Монгол Улсын арслан Б.Ганбат ах ахалдаг. Аварга багшийн хувьд бидэнд зөвлөлгүй яах вэ. Бэлтгэлийн үеэр ирдэг.   

-Та үндэсний бөхөөс гадна сонгомол барилдаанаар хичээллэж байв уу?

-Жүдо бөхийн оюутан, залуучуудын УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцолгүйгээр зөвхөн үндэсний бөхөөр дагнан хичээллэх болсон.

-Үндэсний бөхийн спорт жин ихтэй хүнд илүү тохирдог. Харин сонгомол бөхийн спорт тухайн жингийнхээ тамирчинтай хүч үздэг болохоор хавьгүй дөхөм мэт. Таныг үндэсний бөхөөр биш жүдогоор дагнан хичээллэ гэсэн хүн байв уу?

-Самбо, жүдогийн спорт надад дөхөм санагдаж байсан. Гэхдээ сонирхол нь үндэсний бөх рүү давамгайлсан болохоор орхисон.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Эхнэрийг маань Б.Амараа гэдэг. Хүү Б.Мөнхтогтох, охин Б.Оюун нарынхаа хамт амьдардаг.     

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Баасанхүү: Ард түмнийхээ амны билгээр улсын заан цол хүртэхийг хүсч байна  
Үзсэн: 15731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2016-11-04 21:53
Төрөөгийн Баасанхүү энэ л маягаараа бэлтгшэлээ чамбайруулаад байвал улсын арслан буй хэл аварга арслан цолонд хүргэхийг хэн ч үгүйсгээгүй. Т.Баасанхүү шиг биетэй Ванчинхүү арслан улсад түрүүлж байсан шүү дээ. Аягзүй бол заан цол авчихаад одоо боллоо гээд орхичихав аа? Цаана нь бас нэг даваа байгаа гээд бэлтгэлээ хийгээд зүтгээд л бай?
Nz [122.201.31.xxx] 2016-07-05 14:46
Nodnin chi muu dashad bi unelj ugsun bh shuuu ard tumendeee ner hundee aldavaaa tsoloooo l ahiul za
Зочин [202.131.249.xxx] 2016-06-26 07:46
ih hamaagui daldaganaval cham chig jijig bietei humuus hemherdeg , bertdeg shuu beltgelee sain hii
Зочин [202.126.91.xxx] 2016-07-01 10:15
Чи битий хуц гөлөгний боов өөрийгөө хичээ
Дэмжигч [202.179.26.xxx] 2016-06-21 20:58
Зоригтой бай. сэтгэл зүйн талаар зөвөлгөө сайн ав. Хурд хүчний бэлтгэлийг сайн тохируулж хий. Заан болно.
Зочин [202.9.40.xxx] 2016-06-17 19:28
Барьцанд шунаад байдаггүй унасан ч давсан ч булхайгүй сайхан барилддаг сайн бөх дөө. Цолоо ахиулаарай амжилт
Зурхайч [202.179.25.xxx] 2016-06-13 22:59
Энэ хүү энэ жил зам нь шулуудаж сайн барилдана. Түрүү бөх энэ хүүд өвдөг шороодно. хийморь лундааг нь долоон бурхан ивээсэн байна. Бэлтгэлээ сайн хийж заслаа сайтар хийлгэ. Удамд нь их сайхан зантай олонтой буянтай хүн байжээ. тэр хүний төлөө сайн залбир. Олны заяа буян энэ хүүг ивээх нь дээ.
Зочин [202.179.23.xxx] 2016-06-13 17:05
ok ok
zochin [202.55.191.xxx] 2016-06-13 13:22
Nodnin jiliinh shig 5 dr ogvol hereggui l bn da.
Зочин [202.70.34.xxx] 2016-06-11 20:24
nachinda amjilt xvsiee, uran barildaanuudiigchin shimten vzdeg shvv tsoloo axiulaxiig eruueee.
Зочин [202.179.31.xxx] 2016-06-10 19:11
amjilt sain barildaarai
Зочин [194.171.193.xxx] 2016-06-10 01:37
amjilt husey chi chadnaa
Зочин [202.9.41.xxx] 2016-06-09 19:05
Baaskaa nachindaa amjilt hvsiy tsoloo ahiulaaraa hicheej barildaaraa amjilt 2
зочин [103.23.51.xxx] 2016-06-09 13:53
начиндаа амжилт хүсьеэээээ энэ жил заавал цолоо ахиулаарай мундаг хүн шүү
Зочин [77.247.181.xxx] 2016-06-09 11:11
amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй