Шууд Chart

Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ

2016-06-09 15:01:55

Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

Тухайлбал, СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын замд Hyundai Grace маркийн авто машины жолооч У нь явган зорчигч, сурагч Г-г мөргөж гэмтээсэн бол БГД-ийн 1-р хороо Замчдын гудамжинд Toyota Logo маркийн авто машины жолооч явган зорчигч, сурагч Т, Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн осол бүртгэгдсэн байна.


Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ  
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй