Шууд Chart

Австрийн шигшээ багийн үсрэлт

2016-06-09 20:21:38

2008 оны 13 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Швейцарын хамтаар зохион байгуулагч орон болж байсан Австрийн шигшээ баг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу уригдан тус тэмцээнд орж байсан нь олон улсын тэмцээнд тоосоо өргөсөн анхны тохиолдол нь болж байв.

Энэ нь ямар ч урьдчилсан шат, урьдчилсан тоглолтгүйгээр тус тэмцээнд оролцсон гэсэн үг бөгөөд хөлбөмбөгийн хөгжил бусад буурал тивийн багуудтай харьцуулахад илт тааруу байсны илрэл нь Австрийн шигшээ баг 2008 онд дэлхийн чансааны 105 байрт эрэмбэлэгдэж байв. Испани болон Германы шигшээ багуудын шигшээ тоглолтыг нийслэл хотын Эрнст-Хаппел цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авсан цагаас хойш буюу 8 жилийн дотор Австрийн шигшээ баг 95 байр урагшилж дэлхийн чансааны 10 дугаар байрт бичигдсэн нь богино хугацаанд хамгийн том үсрэлт хийсэн гайхамшигт амжилтыг үзүүлсэн юм. 

Анх удаагаа урьдчилсан шатнаас эрхээ аван оролцож буй Австрийн шигшээ баг тэмцээний "F" хэсэгт "Исланд", "Унгар", "Португал"-ын хамтаар орсон бөгөөд тэмцээний хүрээнд хийх эхний тоглолтоо Монголын цагаар зургаадугаар сарын 15-ны өдөр 01:00 цагаас Унгарын эсрэг хийх юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Австрийн шигшээ багийн үсрэлт  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй