Жил бүр Хятадад уламжлал болгон зохион байгуулдаг Луут завины наадам өчигдөр болж өнгөрлөө. МЭӨ 300-гаад онд эртний Хятадад төрийн сайдаар ажиллаж, мөн тус улсын шүлэг найргийн өвд том хувь нэмэр оруулсан гэгддэг Цюй Юань гэх эрхмийн дурсгалд зориулж энэ наадмыг тэмдэглэдэг юм. Хятадад Дуанву гэж нэрлэгддэг энэ баяр билгийн тооллын дагуу жил бүрийн 5-р сарын 5-нд тохиодог байна. Харин энэ онд Григорийн тооллоор энэ сарын 9-ний өдөр дээрх тэмдэглэлт өдөр таарчээ.
Өчигдөр баярын гол үйл ажиллагаа болох Луут завины уралдаан зохион байгуулагдсаны зэрэгцээ дэлгүүр хоршоодод уламжлалт баярын хоол хүнс өргөнөөр худалдаалагдсан байна. Луут завины наадмыг угтан Хятадын олон бүс нутагт энэ сарын эхнээс баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэлсэн. Тэр дундаа Цюй Юанийн төрсөн нутаг болох Зигуй гүнлэгт энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм.
Тус гүнлэгт энэ лхагва гарагт Цюй Юань сайдад өргөл өргөх ёслол болж, нутгийн ард иргэд Цюй Юанийн хүчин зүтгэдэг байсан Чу ванлигийн соёл, уламжлалыг харуулсан үндэсний хувцас, зан заншлыг харуулсан уламжлалт бүжиг, хөгжмийн үзүүлбэрүүдийг толилуулжээ. Мөн Цюй Юанийн шүлэг найргийн уран уншлага зохион байгуулагдсан байна.
БНХАУ-д Луут завины наадам зохион байгуулав | ||
Үзсэн: 2116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.