Шууд Chart

Италийн ерөнхий сайд асан зүрхний шуурхай мэс ажилбар хийлгэнэ

2016-06-10 12:45:32

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони зүрхний шуурхай мэс ажилбарт орох шаардлагатай болсон байна. Эмнэлэгт тун хүнд байдалтайгаар хүргэгдсэн Берлусконид эмч нар шинжилгээ хийж, түүний зүрхний гол судасны хавхлагийн үйл ажиллагаа доголдсоныг тогтоожээ. Берлускони үүнээс үүдэн амь насаа алдах ч эрсдэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Иймээс ирэх долоо хоногийн дундуур Сильвио Берлусконийг зүрхний яаралтай мэс ажилбарт оруулахаар шийдвэрлэсэн байна. Эдүгээ 79 настай тус эрхэм Италийн ерөнхий сайдын албыг 4 удаа улиран хашсан ч, татвараас зайлсхийсэн, авлига хээл хахууль авсан хэрэгт холбогдон 2011 онд албан тушаалаа орхисны дараа улс төрийн тавцанд нэр нөлөө нь буурсан юм.

Берлусконид хийх мэс ажилбар амь насанд нь тун бага буюу ойролцоогоор 2-3 хувийн эрсдэлтэй юм байна. Мэс заслын дараа Берлускониг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, дараа нь нөхөн сэргээх эмчилгээнд хамруулна гэдгээ эмч нар мэдээлж байна. Мэс засал амжилттай дууссаны дараа 1 сар орчмын дотор Берлусконигийн эрүүл мэнд бүрэн сэргэх боломжтой гэдгийг эмч нар хэлж байна.

Тухайлбал, одоогоос 10 жилийн өмнө Берлускони зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдэж, АНУ-д пейсмэйкер буюу зүрхний хэм үүсгэгч суулгуулж байсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Италийн ерөнхий сайд асан зүрхний шуурхай мэс ажилбар хийлгэнэ  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй