Өчигдөр Францын нийслэл Парис хотноо “Евро-2016” тэмцээнийг угтсан урлагийн үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулагдлаа. Франц улсад өнөөдөр эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин тус улсыг зориод байна. Эдгээр хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчдэд зориулан Парисын алдарт Эйфелийн замхгийн хажууд оршдог ногоон талбайд “Евро-2016”-г зохион байгуулагчид урлагийн тоглолт хийжээ.
Тоглолтын үеэр Эйфелийн цамхгийг Францын төрийн далбааны 3 өнгөөр гэрэлтүүлэн чимсэн байна. “Евро-2016” тэмцээний албан ёсны дууг зохиох үүргийг нэр төртэй биелүүлсэн Францын алдарт дижей Дэвид Гетта энэ удаагийн тоглолтод оролцож, уран бүтээлээ толилуулжээ. Тус тоглолтыг Европын хөлбөмбөгийн холбооны Ютүб сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна.
Мөн “Евро-2016”-г шууд дамжуулах эрх авсан олон орны телевизүүд дээрх тоглолтыг дамжуулан үзүүлсэн гэдгээрээ онцлог байгаа юм. Тоглолтын сүүлд Дэвид Геттагийн “Евро-2016” тэмцээнд зориулан зохиосон “Үүнийг чамд зориулъя” нэртэй дууг залуу дуучин Зара Ларссон олон нийтэд толилууллаа.
Франц улсад “Евро-2016” тэмцээнийг угтсан урлагийн үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 1950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.