Хөл бөмбөг сонирхогч, дэмжэгчдийн хамгийн ихээр ашиглаж хоорондоо ур ухаан, мэдлэг чадвараа сорьдог үйлчилгээнүүдийн нэг нь тааварт "Фантаси" тоглоом байдаг билээ.
Тэгвэл УЕФА -аас эрхлэн гаргасан "ЕВРО фантаси" үйлчилгээ хэдийнэ нэг сая хэрэглэгчтэй болжээ. Уг үйлчилгээ нь тэмцээн эхэлхээс өмнө 14 тоглогч сонгож оноогоор дэлхийгээр тархсан олон мянган хөлбөмбөг сонирхогчидтой өөрийн хөлбөмбөгийн мэдлэг, мэдрэмж, ур чадвараараа өрсөлдөх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Дашрамд дурьдахад 2015-2016 оны улиралд манай Монголчуудын болон дэлхийн спортын хорхойтон, хөлбөмбөг сонирхогчдын ихээр ашигладаг 4 сая орчим хэрэглэгчтэй Английн Премьер лигийн Фантаси үйлчилгээнд Монгол хэрэглэгч дэлхийд 2 дугаар байранд бичигдсэн юм.
ЕВРО16 фантаси 1 сая хэрэглэгчтэй болов | ||
Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.