Дэлхийн хөлбөмбөгийн түүхийг сөхөөд үзвэл Итали улсаас олон шилдэг хамгаалагчид төрөн гарсан байдаг билээ. Пануччи, Франко Бареси, эцэг, хүү Малдини, Фабио Каннаваро, Г.Челлини гэх мэт олон шилдэг хамгаалагчид Италийн шигшээ багийн өмнөөс нийтдээ 33 тоглохдоо 16 удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгаж байсан нь бүх цагийн үеийн хамгийн шилдэг үзүүлэлт ажээ.
Европын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа оролцохдоо 1 удаа аварга авч байсан тэд 2012 онд Польш, Украинд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Харин тус тэмцээнд хамгийн их аварга авсан, хамгийн их шигшээ тоглолтонд шалгарсан, хамгийн олон удаа оролцсон гэх мэт хамгийн, хамгийн гэгдэх бүхий л статистикийг эзэмшдэг Герман улсын шигшээ баг 43 тоглолтонд 14 удаа хаалгаа цэвэр манаснаараа 3 дугаар байранд бичигддэг ажээ.
Италийн шигшээ хамгийн олон тоглолтонд хаалгаа хуурай манасан | ||
Үзсэн: 1679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.