2011 оны гуравдугаар сард Японд болсон цунамигийн гамшгийн үеэр Каишо нэртэй судалгааны завь ор сураггүй алга болсон юм. Тэгвэл энэ явдлаас 5 жил гаруйн дараа тус судалгааны завь тус улсын зүүн өмнөд хэсгийн боомт хотод эргэн ирлээ.
Японы түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй буюу 9 магнитудын газар хөдлөлт 2011 онд Тохокугийн бүс нутагт болж, улмаар цунамигийн гамшиг дагуулсан юм. Энэ гамшигт үзэгдэлд хамгийн хүнд хор хохирол амссан Мияги мужийн Кесеннума хотын загасчлалын лабораторид Каишо судалгааны завь харьяалагддаг байжээ. Цунамигийн үеэр ор сураггүй болсон Каишо завийг өнгөрсөн сард Окинава мужийн Мияко арлаас 2.200 км зайд хөвж явахад нь илрүүлсэн байна.
Улмаар энэ хөлөг онгоцыг өчигдөр Кессенума хотод эргүүлэн авчирлаа. Яг энэ үетэй давхцан хотын цунамид сүйрсэн загасчлалын лабораторийг сэргээн засварлаж, нээлтийн ёслолыг зохион байгуулсан байна.
5 жил гаруй сураггүй байсан завиа лабораторийн ажилчид баяртайгаар хүлээн авсан байна. Тус завь замгаар дүүрч, нэр нь гандсанаас бусдаар эвдрэл гэмтэл гараагүй байна. Завь Мияги мужийн эргээс цааш хөвсөөр, Хавайн арал, АНУ-ын баруун эргийн бүс нутагт дөхөж очсон бололтой гэж шинжээчид үзэж байна. Японы Мияги мужийн захиргаа тус хөлөг онгоцыг харьяа лабораторийнх нь бүсэд үзмэр болгон байрлуулахаар шийдвэрлэлээ.
2011 оны цунамид Японоос сураггүй алга болсон завийг илрүүлжээ | ||
Үзсэн: 2072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.