15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн онц сонирхолтой, гал гарсан тоглолтууд Улаанбаатар хотын 6-р сарын 13 -ны шөнийн 01:00 цагаас Польш болон Умард Ирландын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.
Анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хэдий ч сонгон шалгаруулалтын шатнаас хэсгээ тэргүүлэн гарч ирсэн Умард Ирландын шигшээ баг 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч оронтой тоглосон тоглолт 1:0 харьцаатайгаар Улаан цагаанууд буюу Польшууд ялалт байгуулж тэмцээний эхний 3 оноогоо халаасаллаа.
Тоглолтын эхний бөгөөд цорын ганц гоолыг Якоб Блашиковскигийн дамжуулалтаар A. Милк 51 минутанд гоол оруулсан нь Польшуудад 3 оноо авахад хангалттай байлаа.
Тэднийг дараагийн тойрогт хуучны "дайсан" Германы шигшээ баг хүлээж байгаа бөгөөд 6-17 нд тоглолтоо хийх юм. Польшууд одоо 1 оноо авахад л хэсгээсээ гарах нь тодорхой болох юм.
Польш 1:0 Умард Ирланд | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.