Шууд Chart

Герман 2:0 Украйн

2016-06-13 05:56:03

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хамгийн арвин түүхтэй Германы шигшээ баг болон Европын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа урьдчилсан шатнаас эрхээ аван оролцож буй Украйны шигшээ багуудын хоорондын тоглолт Улаанбаатар хотын цагаар үүрийн 04:00 цагт болж, өнгөрлөө.

ЕАШТ-ий 3 удаагийн аварга Герман машинуудын хамгаалагч Мустафи тоглолтын тооны харьцааг тоглолтын 1-р үеийн 19 дэх минутад Тони Кроссын өгсөн чөлөөт цохилтоос мөргөж гоолдсон. Эн тэнцүү үргэлжилсэн эхний үе ийнхүү дууссан. 2-р үе бүхэлдээ Германы шигшээ багийн давамгайлалд байсан гэхэд болно. Бөмбөг эзэмшилт, хаалга цохилт, булангийн цохилт гээд бүх статистикаар Украйны шигшээ багаас илт байв.

Тоглолтын төгсгөл хэсэгт багийн 1-р ахлагч Манчестэр Юнайтэд клубын хагас хамгаалагч Бастиан Швайнштэйгэр сэлгээгээр орж ирэн, эхний хүрэлтээрээ гоолдсноор тоглолтын тооны харьцааг 2:0 болгосноор Германы шигшээ баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатайгаар ялснаар эхний 3 оноогоо авлаа

Нийтэлсэн: А.Амаржаргал

Герман 2:0 Украйн  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй