Шууд Chart

Ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт цуст халдлага гарчээ

2016-06-13 08:32:37

АНУ-д ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт буутай этгээд халдлага үйлдсэнээс 50 хүн амь үрэгдэж, 53 орчим хүн шархаджээ. Тэрээр халдлага үйлдэх үедээ 911 утсанд залгаж, "Исламын улс" бүлэглэлийн гишүүн болохоо мэдэгджээ. "Исламын улс" бүлэглэлийн зүгээс мөн дээрх мэдээллийг баталгаажуулаад байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Матин автомат буу, гар буугаар зэвсэглэж, Пулс нэртэй цэнгээний газарт шөнийн 02 цагийн үед дайран орж, 3 цаг гаруйн хугацаанд барьцаалж, дотор нь байсан иргэд рүү гал нээжээ.

Цагдаа нарын явуулсан  тусгай ажиллагааны үеэр хөнөөгдсөн зэвсэгт этгээдийг Флорида муж улсын Форт Пирс хотод амьдардаг 29 настай Омар Матин гэх эрэгтэй болохыг олж тогтоожээ. Флорида муж улсын Орландо хотод гарсан энэхүү зэвсэгт халдлагыг АНУ-ын ойрын түүхэнд тохиогоогүй цуст аллага гэж олон улсын хэвлэлүүд тодорхойлж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ тухай мэдээг сонсоод халдлагад хохирогчдын ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж, терроризм, үзэн ядалтын дор үйлдэгдсэн дээрх халдлагыг эрс зэмлэн буруушаасан байна. Түүний зарлигаар АНУ-ын холбооны засгийн газрын барилгууд дээрх төрийн далбааг энэ пүрэв гарагийн нар жаргах үе хүртэл хагас бөхийлгөж, улс даяар эмгэнэн гашуудаж байна.



































Нийтэлсэн: Э.Энхрэл

Ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт цуст халдлага гарчээ  
Үзсэн: 2165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй