Шууд Chart

Пржевальскийн адууны ихэр унага нэг сар хүрлээ

2016-06-13 15:43:40

Өнгөрсөн сард БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд Пржевальскийн адуу буюу тахиас ихэр унага төрсөн. Дэлхийн түүхэнд анх удаа Пржевальскийн адуу ихэрлэж байгаа нь энэ  юм. Тавдугаар сарын 10-нд төрсөн тахийн ихэр унагыг Лулу, Ранран гэж нэрлэсэн байна. Одоо нэг сар гаруйтай хоёр унага эхийнхээ "асрамж", мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар эсэн мэнд бойжиж буй юм байна.

Монголын говь хээр, тал нутагт нутагшсан Пржевалскийн адуу 19 дүгээр зууны эхээр анчдын гарт олноор үрэгдэж, улмаар 20-р зууны дунд үеэс хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсан хэмээн тооцогдож байсан юм. Эдүгээ дэлхийн Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудад нийтдээ 1500 гаруй тахь үлдсэн гэх тооцоо байна. Манай улсад тахийг эх нутагт нь сэргээн үржүүлэх ажил 1992 оноос эхэлж, Хустайн нуруу, Зүүн гарын говь, Хомын талд нийт 400 гаруй тахь өсөн үржиж байна.

Харин Хятад улс Пржевальскийн адууг нутагшуулах хөтөлбөрөө 1985 онд эхлүүлсэн бөгөөд Их Британи, Герман, АНУ-ын тусгай хамгаалалттай газруудаас 16 тахь Шиньжян-Уйгурт авчирч, өнөөг хүртэл өсгөн үржүүлж байгаа юм. Шиньжянд зэрлэг адуу өсгөн үржүүлэх төв эдгээр тахийг 2001 оноос хагас зэрлэгшүүлж, зэрлэг байгальд амьд үлдэх чадварыг нь сайжруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Пржевальскийн адууны ихэр унага нэг сар хүрлээ   
Үзсэн: 2152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй