Шууд Chart

Кацурао тосгоны хөл хориог цуцлав

2016-06-13 16:07:33

Японы засгийн газар 2011 онд болсон цөмийн гамшгийн дараа хөл хорио тогтоосон зарим бүсийн ард иргэдийг орон гэртээ буцахыг зөвшөөрч эхлээд байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр, Фукушима атомын цахилгаан станцын ойролцоо орших Кацурао тосгоны ихэнх хэсгийн хөл хориог өнгөрсөн амралтын өдрүүдээр цуцалжээ. Ингэснээр тус тосгон хөл хорио нь цуцлагдсан 4 дэх бүс болж байна.

Албаныхан тосгоны хөл хориог бямба гарагаас ням гарагт шилжих шөнө цуцаллаа. Гэхдээ цацраг идэвхт бодисын бохирдол их байгаа тосгоны зарим хэсгийн хөл хориог хэвээр үлдээжээ. 2011 онд Фукушима Дайичи атомын цахилгаан станц цунамид өртөж, цөмийн гамшиг тохиох үеэр 160 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Үүнээс 1,400 гаруй хүн Кацурао тосгоны оршин суугчид байжээ. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан Кацурао тосгоны иргэдийн дунд судалгаа явуулахад, иргэдийн 50 орчим хувь нь орон гэртээ буцах хүсэлтэй байгаа нь харагдсан юм.

Эдгээр хүмүүс энэ 7 хоногоос эхлэн орон гэртээ буцах боломж ийнхүү нээгдэж байна. Харин зарим иргэд цацраг идэвхт бодисын бохирдолд санаа зовнин, тосгондоо буцахаас зайлсхийж байгаа. Эдгээр иргэд орон гэртээ буцсан тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ гэдгээ тосгоны захиргаа мэдэгдлээ. Үүнээс гадна орон нутгийн дэлгүүр хоршоодыг нээж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг сэргээнэ гэдгээ тэд хэлж байна. Кацурао тосгоны хөл хорио цуцлагдсанаар одоо Фукушимагийн ойролцоох засаг захиргааны 9 нэгж цацраг идэвхийн бохирдлоос үүдэн хөл хориотой үлдэж байна. Эдгээрт амьдардаг байсан 90 мянга гаруй хүн орон үргэлжлүүлэн орон гэрээсээ хол амьдарсаар байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Кацурао тосгоны хөл хориог цуцлав   
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй