Шууд Chart

“Евро 2016”-гийн сүлд дуу сарын дотор 18 сая гаруй хандалт авчээ

2016-06-13 17:22:06

Энэ сарын 10-ны өдөр Францад эхэлсэн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг уншигч танд хүргэж байна.

Европын аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг Францын уран бүтээлч Дэвид Гетта болон Шведийн дуучин Зара Ларссон нар хамтран бүтээжээ. Дэвид Гетта дэлхийн шилдэг дижейн жагсаалтыг тэргүүлж байсан алдартай дижей бол Зара Ларссон одоо 18 настай залуу уран бүтээлч юм.

“This One's For You” нэр тус дууг тусгай онлайн аппликешн ашиглаж нэг сая гаруй фенүүдийн тусламжтайгаар бичлэгийг нь хийсэн аж. Түүнчлэн энэ дуу "youtube" хуудсанд нэг сарын өмнө тавигдсан бөгөөд одоогоор 18 гаруй сая хандалт аваад байна.

 “This One's For You”  дууг “Евро 2016”-гийн нээлтийн ёслолын үеэр дуулсан бөгөөд хаалтын ёслолын үеэр мөн дуулах юм.

 

Өнгөрөгч 2012 онд болсон Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу нь “Endless Summer” юм. Энэ дуу олны хүртээл болсноос хойш эдүгээ "youtube" хуудсанд 80 гаруй сая хандалттай байдаг.

 Харин 2010 болон 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу болох “Waka Waka”, “We Are One” дуунууд өнөөдөр ч манай залуусын сонсох дуртай дуу хэвээр байсаар байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Евро 2016”-гийн сүлд дуу сарын дотор 18 сая гаруй хандалт авчээ  
Үзсэн: 3283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй