Шууд Chart

Цахилгааны урамшуулал 58600 өрхөд үйлчилнэ

2013-10-11 09:11:24

Цахилгааны үнийн урамшуулал энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.  Тодруулбал, энэ урамшуулал нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах нийслэлийн 7 дүүргийн 108 хорооны 58600 өрхөд үйлчлэх юм. Эдгээр өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 квт хүртлэх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх эрх эдлүүлэх аж.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд урамшуулалд хамрагдах нөхцлийг бүрдүүлсэн талаарх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын газраар гаргуулж, хүсэлтэй харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргах юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цахилгааны урамшуулал 58600 өрхөд үйлчилнэ  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй