![](/uploads/201310/news/thumb/cfeab7c69bbd81257891cebf89aa1faf_x3.jpg)
ИНЕГ-ын нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан нислэгийн гүйцэтгэлийн мэдээгээр 2013 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болон олон улс, орон нутгийн нийт 76982 нислэг гүйцэтгэгдсэн байна. Үүний дийлэнх хувийг буюу 63983 нь дамжин өнгөрөх нислэг эзэлжээ. Харин 5165 нь олон улс, 7834 нь орон нутгийн нислэг байгаа аж.
Уг тоо нь өмнөх оны мөн үеэс дамжин өнгөрөлтийн нислэг 5.3 хувиар, олон улсын нислэг 4.3 хувиар өсчээ. Харин орон нутгийн нислэг 10.3 хувиар буурчээ.
Орон нутгийн нислэг 10.3 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.