Шууд Chart

Хятад-Тайванийн чуулга уулзалт үргэлжилж байна

2016-06-14 10:01:02

Хятад-Тайванийн хамтарсан чуулга улзалт БНХАУ-ын зүүн хэсэгт оршдог Фужянь мужийн Шямэнь хотноо энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 2 талаас 1,700 гаруй зочид төлөөлөгч, тэр дундаа аж үйлдвэрлэл эрхлэгчид өргөнөөр оролцож байгаа гэдгээрээ онцлог юм. Их газрын Хятад, Тайванийн ард түмэн хоорондын харилцааг нэмэгдүүлэх, хөгжлийн туршлага солилцох зорилготойгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах уламжлал 2009 оноос тогтсон.

Энэ онд тус чуулга уулзалт 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тайваниас чуулга уулзалтад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд залуус, эмэгтэйчүүд болон шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, шашны салбарын төлөөлөгчид байгаа юм байна. Тайванийн төлөөлөгчдийг Гоминьдан намын дэд дарга Ху Чи-Чян, мөн Шинэ намын Ё Му-Мин нар ахлан оролцож байна.

Энэ оны чуулга уулзалтын үеэр залуучууд, ард түмний амь амжиргаа, соёл, шинжлэх ухаан, боловсролын сэдвээрх 90 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Хятад, Тайванийн амжилтад хүрсэн залуу бизнес эрхлэгчид тус чуулга уулзалтад оролцож, хамтарсан уулзалт зохион байгуулахаар болжээ. Мөн Хятадын “Нэг бүслүүр, нэг зам” санаачлага, чөлөөт худалдааны бүс, санхүүгийн асуудлаар хэлэлцээ өрнөж, хоёр талын хөгжил дэвшил, бизнес эрхлэх боломж бололцоог харилцан сурталчлах юм байна.  Хятад-Тайванийн хамтарсан чуулга уулзалт энэ 7 хоногийг дуустал үргэлжилнэ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятад-Тайванийн чуулга уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй