Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй гол үйл явдал Францын 9 хот, 10 цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Өнөө шөнө Улаанбаатар хотын цагаар 6-р сарын 15 -ны 01:00-ээс 1-р тойргын сүүлчийн тоглолтууд буюу "F" хэсгийн эхний тоглолтууд болох Австрийн шигшээ баг болон Унгарын шигшээ багуудын тоглолт Францын Бордо хотын үзэсгэлэнт Матмут Атлантик цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Нэг үндэстэн байсан шигшээ багуудын хувьд хоорондоо 136 удаа тоглосон нь Бразил болон Унгарын шигшээ багуудын ард орох амжилт бөгөөд тус тоглолтуудад Унгар 66 хожсон, Австри 40 хожиж, 30 тэнцжээ. Хамгийн сүүлд тэд 2006 онд нөхөрсөг тоглолт хийхэд Унгар 2:1-ээр хожсон байна.
Грекийн олимп уулнаас гаралтай хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн хөл бөмбөгийн төрөлд хамгийн их түрүүлсэн Унгарын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд 1972 оноос хойш анх удаагаа буюу 44 жилийн дараа оролцож байгаа бол өрсөлдөгч Австрийн шигшээ баг анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм.
Австричуудын хувьд өмнө нь 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан нь зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу шууд буюу сонгон шалгаруулалтын шатыг алгасан оролцож байсан юм. Австричуудын хувьд 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн чансааны 105 дугаар байрт жагсаж байсан бол энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо FIFA-гийн чансааны 10 дугаар байрт бичигдэж байгаа нь тун итгэмээргүй үсрэлт болж чадсан юм. Австрийн шигшээ багийн хувьд урьдчилсан шатнаас 9 хожиж, 1 тэнцэж гарч ирсэн нь 10 дугаар байрт бичигдэхэд хангалттай байв.
Унгарчуудын хувьд 21-р зуунд оролцож буй эхний том тэмцээн нь бөгөөд хамгийн сүүлд Мексикт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бол Олимпт 1996 онд оролцсон юм. Тэд 20-р зууны түүхэн баг бөгөөд хоёр дэлхийн аварга дараалан шигшээ тоглолтонд шалгарч байсан домогт шигшээ багуудын нэг юм.
Мөн Унгарын домогт довтлогч Фэрэнц Пускаш нь бүх цаг үед хамгийн олон гоол оруулсан тоглогч юм. 85 тоглолтод 84 гоол оруулжээ.
Тоглолтод Унгарын шигшээ багийн төвийн довтлогч Krisztian Nemeth бага зэрэг бэртлийн улмаас оролцохгүй байж магадгүй байна. Дашрамд дурдахад, хаалгач Gabor Kiraly тоглолтод оролцвол Европын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн ахмад настайдаа оролцсон тоглогч болох юм.
Австрийн шигшээ багийн Магадлалтай гарааны XI: Almer, Suttner, Wimmer, Pordl, Fuchs, Baumgartlinger, Junuzovic, Sabitzer, Alaba, Arnautovic,
Janko Унгарын шигшээ багийн Магадлалтай гарааны XI: Kiraly, Fiola, Lang, Guzmics, Kadar, Nagy, Pinter, Kleinheisler, Lovrencsis, Priskin, Dzsudzsak
Тоглолтын өмнө: Австри-Унгар | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.