Шууд Chart

Тоглолтын өмнө: Португал-Исланд

2016-06-14 12:42:14

Улаанбаатарын цагаар 6-р сарын 15-ны 04:00 цагаас 1-р тойргийн сүүлчийн тоглолтууд буюу "F" хэсгийн тоглолтууд болох Португалын шигшээ баг болон Исландын шигшээ багуудын тоглолт Францын Сэн Этьен хотын үзэсгэлэнт Жоффруа Гишар цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.

Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчин Кристиану Роналдугаар удирдуулсан Португалийн шигшээ баг урьдчилсан шатанд 8 тоглолтод 7 хожиж, 1 хожигдон 21 оноо цуглуулан хэсгээ тэргүүлэн гарч ирсэн бол ердөө 310000 хүн амтай Исландын шигшээ баг эхний хэсгээс 2-р байраар Нидерланд болон Туркийн шигшээ багуудын дээр бичигдэн эрхээ авч оролцож буй улс юм. 

Исландчуудын хувьд энэхүү тэмцээн анхны олон улсын чанартай тэмцээн нь бол Португалчуудын хувьд олон улсын чанартай том тэмцээнүүдэд тоглосон арвин туршлагатайгаас гадна 2004 оны Европын аваргыг зохион байгуулагч орон бөгөөд тус тэмцээний мөнгөн медальт баг юм. 

Тус тоглолтод зүй ёсоор онцлогдох ёстой зүйл нь хоёр багийн тоглогчид бус дасгалжуулагчид байх бөгөөд хоёр дасгалжуулагч Дэлхий, Европын аваргын хасагдах шатанд шалгарч байсан юм. /Лагербак 2002, 2006 оны ДАШТ, 2004 оны Евро, Сантош 2014 оны ДАШТ, 2012 оны Евро/ Гэсэн ч аль, аль нь плей-оффын эхний шатыг давж үзээгүй гэсэн хар статистик дагуулж байгаа. 

310000 сая хүн амтай Исланд орноос Португалчууд 32 дахин их буюу 10.42 сая амтай бол Кристиану Роналдугийн хоёр жилийн цалингаар Исландын бүх тоглогчдыг авах боломжтой аж. 

Хоёр баг түүхэндээ хоёр удаа таарч тоглоход Португалчууд хоёуланд нь хожиж байжээ.

 Хоёр багийн тоглолтод Португалын шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Рикарду Куарэсма гуяны арын булчингийн асуудлаас болж тоглолтыг өнжих магадлалтай байгаа юм. Исландын шигшээ багийн хувьд бэртэл болон бусад асуудлаас хол тус тоглолтод оролцох юм. 

Магадлалтай гарааны XI: Rui Patrício; Vieirinha, Bruno Alves, Pepe, Raphäel Guerreiro; João Mário, Danilo, João Moutinho, Adrien Silva; Nani, Cristiano Ronaldo.

Магадлалтай XI: Halldorsson; Sævarsson, R Sigurdsson, Árnason, Skúlason; Gudmundsson, G Sigurdsson, Gunnarsson, Bjarnason; Sigthórsson, Finnbogason.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Португал-Исланд   
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
uzegch [202.9.40.xxx] 2016-06-15 18:39
tanaihaas oor tv gargahgui bga yum uu ETV ih goy gargaj bsan. tanai tv guitsehgui bn ooooooo shal balai
uzegch [202.9.40.xxx] 2016-06-15 18:35
holbombog nohoj uzeh bolomj bn uu

Бидэнтэй нэгдээрэй