Шууд Chart

Балтын тэнгисийн орнуудад цэрэг байршуулахаар төлөвлөжээ

2016-06-14 12:44:25

НАТО ОХУ-ын аюул заналыг сөрөн зогсох зорилгоор Балтын тэнгисийн орнууд болон Польшийн нутаг дэвсгэрт цэрэг байршуулахаар төлөвлөж байна. Энэ 7 хоногт Умард Атлантын Гэрээний байгууллагын батлан хамгаалахын сайд нарын уулзалт зохион байгуулагдана. Тус уулзалтаар Латви, Литва, Эстони, Польшид 4,000 мянган цэрэг байршуулах талаар эцэслэсэн шийдвэр гарна гэдгийг НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ.

Энэ төлөвлөгөөний хүрээнд АНУ, Их Британи, Герман тус бүр мянган цэрэг бүхий батальон гаргах бол Канад 4 дэх батальоныг илгээх төлөвтэй байна. Балтын тэнгисийн орнууд НАТО-гийн цэргийг нутаг дэвсгэртээ байршуулахыг ил тод дэмжиж байна. Гэхдээ зөвхөн цэргийн хүчээр ОХУ-ын аюул заналыг сөрөн зогсох боломжгүй гэж эдгээр орны засгийн газар үзэж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем суурилуулж өгөхийг мөн шаардаж байгаа юм. Литва, Польштой ОХУ Калининград мужаар хиллэдэг.

НАТО-гийн зүүн зүгт тэлэх бодлогыг хазаарлахын тулд Орос улс Калининград муждаа пуужин, шумбагч онгоцоо олшруулж, довтолгооноос хамгаалах хүчин чадавхиа нэмэгдүүлж байгааг Балтын тэнгисийн улс орнууд анхааруулж байна. Иймээс Латви, Литва, Эстони, Польш дөрвөн орны зүгээс энэ 7 хоногт болох НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар дундын зайн тусгалтай пуужинг амдан устгагч системийг нутаг дэвсгэрт нь байршуулах талаар хүсэлт гаргана гэдгийг Литва улсын батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Балтын тэнгисийн орнуудад цэрэг байршуулахаар төлөвлөжээ  
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй