Монгол дахь НҮБ-аас анх удаагаа 2011 онд Хүний эрхийг хамгаалах , гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад онцгой амжилт гаргасан иргэний нийгмийн байгууллага, хувь хүнд “БАХАРХАЛЫН ШАГНАЛ ”-ыг олгосон билээ. Энэ удаагийн “БАХАРХАЛЫН ШАГНАЛ ”-ыг бэлгийн цөөнхийн хүний эрхийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжин олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ нийт сонин, сэтгүүл, веб сайт, радио,телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж шалгаруулахаар боллоо.
Уралдааны зорилго нь: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бэлгийн цөөнхийн хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, нийт хүн амын дунд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай эерэг зөв ойлголтыг өгөхөд чиглэнэ.
Уралдаанд доорхи болзолын дагуу материалаа ирүүлнэ үү.
Бүтээлд тавигдах үндсэн шаардлага:
• Хүний эрхийг хангасан, сэтгүүлчийн ёс зүйг баримталсан, бусдын нэр төрд халдаагүй байх
• Бэлгийн цөөнхийн талаархи зөв үг хэллэгтэй байх
• Мэдээллийн эх сурвалж тодорхой байх
• Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын хувьд шаардлага хангасан, баримтад тулгуурласан, дүрс графикийг үр бүтээлтэй ашигласан байна.
• Түүнчлэн субтитр болон дохионы орчуулгатай байж болно.
Телевиз, радиогийн сэтгүүлч, уран бүтээлчдын хувьд:
Бүтээлийн үргэлжлэх хугацаа 15 минутаас дээш байх, эфирт нэвтэрсэн байх
Сонин, сэтгүүл, веб сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд:
Бүтээл нь А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан, олон нийтэд хүрсэн байх,
Уралдааны шагналын сан \дор дурдсан төгрөгийн үнэ бүхий электрон бараагаар урамшуулна\
Вэб сайт, радиогийн уралдаан:
Эзлэх байр Нийт дүн Тоо Шагнал
I байр 900 000 1 Нотебүүк
II байр 700 000 1 Taб
III байр 500 000 2 Нетбүүк
Тусгай шагнал 200 000 2 Диктофон
Телевизийн уралдаан:
I байр 1 200 000 1 Нотебүүк
II байр 1 000 000 1 Нотебүүк
III байр 700 000 2 Нотебүүк
Тусгай шагнал 400 000 2 Нетбүүк
Сонин сэтгүүлийн уралдаан:
I байр 800 000 1 Нотебүүк
II байр 600 000 2 Tab
III байр 400 000 3 Нетбүүк
Тусгай шагнал 200 000 2 Хард диск
Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг уг аяныг хамтран зохион байгуулж буй байгууллагуудын төлөөлөл орсон комисс шалгаруулна.
Уралдааны материал хүлээн авах хаяг:
Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар 2013 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, веб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх файл болон электрон хэлбэрээр, радио, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар ирүүлсэн байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг цаашид НҮБ-ын Хүн амын сан сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна.
Жич: Уралдаанд оролцохыг хүсэгчид 2012 оны 10 дугаар сарын18-нд болох “Хүний эрх ба бэлгийн цөөнх” сэдэвт сургалтад бүртгүүлж холбогдох мэдээллээ аваарай.
Хүлээн авах хаяг:
Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын гудамж “Цэцээ гүн” дээд сургуулийн байрны №321 тоот өрөө
Оюуны дархлаа ТББ
oyuniidarhlaa@gmail.com 328734, 99883396, 99773800
Сэтгүүлчдийн дунд бичлэгийн уралдаан зарлагдлаа | ||
Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.