Улаанбаатар хотын цагаар 01:00 цагаас Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Ирланд болон Шведийн шигшээ багийн тоглолт 1:1 харьцаатайгаар эвийн гэрээ байгуулсан билээ. Тоглолтын туршид илүүрхэн Шведийн шигшээ багийн хамгаалалтыг "мал" шиг хашиж явсан Ирландын шигшээ багийн хамгаалагч Кларк харамсалтайгаар өөрийн хаалгандаа гоол оруулснаар тоглолт 1:1-ээр тэнцэж тоглолтоос 1.1 оноо салгасан билээ. Энэ талаар багийн дасгалжуулагч Мартин О'Нил сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа "Манай багийн хувьд эхлээд сайн тоглож байсан. Манай тоглолтын хэмнэл тун дажгүй байсан хэдий ч гоол алдсанаас хойш бидний тоглолт бага зэрэг унасан гэж дүгнэж болохоор байгаа. Өөрийн хаалгандаа бөмбөг алдсанаас хойш манай багийн хувьд гоолын боломж бараг гаргаж чадсангүй. Тэгэхээр манай багийн хувьд тун муу өдөр байлаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна" гэж өгүүлжээ.
Тэдний дараагийн учраа Улаанбаатар хотын цагаар 6-р сарын 18-ны оройн 22:00 цагаас Францын Бордо хотын "Stade Matmut-Atlantique" цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Тус тоглолтыг "Монголын мэдээ" сувгаар албан ёсны онцгой эрхтэйгээр, Монгол тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлэх юм. "Евро-2016"-гийн шууд дамжуулалтыг MNB.MN сайтаар үзэх боломжтой.
М.О`Нилл: Манай багийн хувьд муу өдөр байлаа | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.