Шууд Chart

Ливэрпүүл хотод тавтай морил Роналд Куман

2016-06-14 23:59:27

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй хөл бөмбөгийн лиг Английн премьер лигийн Саутхамптон клуб Нидерланд мэргэжилтэн Роналд Куманыг үүрэгт ажлаас нь халж, шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа билээ.

Тэдэнтэй ижил нөхцөл байдалд байсан клуб бол алдарт "Битлз" хамтлагийн хот Ливэрпүүлийн Эвэртон клуб юм. Тэд улирлыг хангалтгүй өнгөрүүлсэн дасгалжуулагч Робэрто Мартинэсаа үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан бол түүний оронд Роналд Куманыг сонгон ажиллуулахаар болсон байна.

53 настай Нидерланд эрхэмтэй хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд түүнд жилийн 5 сая фаундын цалинтай гэрээ санал болгон зөвшөөрүүлж чадсан байна. 

Тэрбээр Саутхамптон клубт байх хугацаандаа 47 хувийн хожилтой байсан бөгөөд түүнийг ирж буйд хаалгач Боруц баяртай байгаагаа өөрийн твиттер хуудсаараа илэрхийлжээ.  

Нийтэлсэн: А.Амаржаргал

Ливэрпүүл хотод тавтай морил Роналд Куман   
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй