Хөл бөмбөгийн фанатуудын чамлахааргүй хэсгийг өөртөө соронзон мэт татаж чаддаг түүнийг хөгжөөн дэмжигчид нь Кристиану Роналду нэрээр нь андахгүй. Түүний бүтэн нэрийг Кристиану Роналду дош Сантош Авейро гэдэг.
1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалын Фуншал хотод төржээ. Тэрбээр Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээд тоглодог. Роналду 2009 онд 80 мянган паундаар “Реал Мадрид”-д худалдагдсанаар тухайн цаг үеийн дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон түүхтэй.
Өсвөрийн баг |
|||
1993–1995 |
Андоринья |
||
1995–1997 |
|||
1997–2002 |
|||
Мэргэжлийн замнал |
|||
Он |
Баг |
Гараа† |
(Гоол)† |
2002–2003 |
25 |
(3) |
|
2003–2009 |
196 |
(84) |
|
2009– |
236 |
(260) |
|
Шигшээ баг |
|||
2001–2002 |
Португал (17-) |
9 |
(6) |
2002–2003 |
Португал (20-) |
5 |
(3) |
2003 |
Португал (21-) |
6 |
(1) |
2004 |
Португал (23-) |
3 |
(2) |
2003– |
126 |
(58) |
Өнөөдөр тэрбээр ногоон талбайд гарч тоглосноор шигшээ багийнхаа төлөө тоглосон тоогоороо Португалын шигшээ багийн домогт тоглогч Луйш Фигогийн амжилттай зэрэгцэх юм. Кристианугийн хувьд 126 тоглолтод оролцоод байгаа бөгөөд Фигогийн 127 тоглолтод ороцсон рекордыг энэ тэмцээний турш эвдэх магадлал өндөр байна.
ЕАШТ-ий урьдчилсан шатанд 5 гоол оруулж, багийнхаа “мэргэн бууч”-аар тодорсон тэрбээр торгуулийн цохилт маш сайн хийдэг. “Реал Мадрид”-д байхдаа олон гайхалтай гоол оруулсныг нь фанатууд нь яахин мартах билээ.
Уншигч та бүхэнд Кристиану Роналдугийн хамгийн, хамгийн, хамгийнаас сонирхуулъя.
• Португалын шигшээ багийн домогт мэргэн бууч: 49 бөмбөг
• ЕАШТ-д Португалын шигшээгээс хамгийн олон бөмбөг оруулсан: 6 бөмбөг
• Премьер лигийн нэг улиралд хамгийн олон бөмбөг оруулсан (38 тоглолтод): 31 бөмбөг (2007/08)
• Испанийн АШТ-д “Реал Мадрид”-аас хамгийн олон бөмбөг оруулсан: 46 бөмбөг (2011/12)
• ФИФА-гийн "бөмбөг" тодотголтой шагналыг гурав дараалан хүртсэн ганц тоглогч: хүрэл (2007), мөнгө (2009), алт (2008)
• Хоёр ондоо лигийн тэмцээний мэргэн бууч болсон ганц тоглогч: 2008 (Премьер лиг болон 2011 оны Испанийн АШТ)
• Испанийн АШТ-д нэг улиралд 7 хэт-трикдсэн ганц тоглогч (2011/12)
• Испанийн АШТ-ий таван тоглолтод 14 бөмбөг оруулсан “Реал Мадрид”-ын анхны тоглогч (2010/11)
• Испанийн АШТ-ий эхний 11 тоглолтод 4 хэт-трикдсэн “Реал Мадрид”-ын анхны тоглогч (2011/12)
• Нэг улиралд хамгийн олон бөмбөг оруулсан “Реал Мадрид”-ын анхны тоглогч: 60 бөмбөг (2011/12)
• Испанийн АШТ-ий нэг тоглолтод эхний хагаст 3 бөмбөг оруулсан “Реал Мадрид”-ын зургаан тоглогчийн нэг
• Испанийн АШТ-д цөөн тоглолтод 100 бөмбөг оруулсан эхний тоглогч: 92 тоглолт
• Испанийн АШТ-д айл болон өөрийн талбайд оруулсан бөмбөгийн зөрүүг хамгийн олон болгосон тоглогч: 23 бөмбөг (2011/12)
• Испанийн АШТ-ий нэг улиралд баг болгоны хаалганд бөмбөг оруулсан анхны тоглогч (2011/12)
• Испанийн АШТ-ий улирал дараалан 40-өөс дээш бөмбөг оруулсан анхны тоглогч
• Испанийн АШТ-ий нэг улиралд хамгийн олон тоглолт алгасалгүй бөмбөг оруулсан тоглогч (38 тоглолт): 27 тоглолт (2011/12)
• Испанийн АШТ-д улирлын 32 тоглолтод хожлын бөмбөг оруулсан тоглогч
• УЕФА Аваргуудын лигийн улиралд хамгийн олон бөмбөг оруулсан тоглогч: 17 бөмбөг (2013/14)
• УЕФА Аваргуудын лигийн улиралд хэсгийн тоглолтод хамгийн олон бөмбөг оруулсан тоглогч: 9 бөмбөг (2013/14)
• УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд хамгийн олон бөмбөг оруулсан тоглогч: 33 бөмбөг
• УЕФА Аваргуудын лигийн улиралд 15 бөмбөг оруулсан эхний тоглогч (2013)
Домогт Роналду | ||
Үзсэн: 2859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.