Европ тивийн хамгийн олон хоорондоо учраа тааран тоглосон хоёр баг буюу Австри, Унгарын шигшээ багийн 137 дахь учраа Франц улсад зохион байгуулагдлаа. Анх удаа 24 улсын хооронд болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн сүүлчийн хэсгийн тоглолтууд буюу "F" хэсгийн Унгар болон Австрийн шигшээ багуудын тоглолт "Matmut-Atlantique" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.
Тоглолт нэг үндэстэн байсан Унгар, Австрийн багийнхан тун өндөр хэмнэлтэй тоглож өнгөрсөн. Тоглотод нийт 3 шар хуудас, 1 улаан хуудас, 1 гэмтэлтэй тоглогч гэсэн статистик гарч байна.
Тоглолтын эхний үе тун нам жим өнгөрсөн бөгөөд хоёр баг ээлжлэн довтолсоор эхний үеийг дуусгасан юм. Харин хоёрдугаар үеэс жинхэнэ тоглолт эхэлсэн гэж хэлж болно. Тоглолтын нээлтийн гоолыг Ласло Клайнхайслэрийн дамжуулалтаар Адам Салаи оруулсан нь 42 жилийн дараа Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оруулсан гоол нь болсон юм.
Удалгүй буюу 79 дэх минутад эхний гоолд голлох үүрэг гүйцэтгэсэн Ласло Клайнхайслэрээр солигдон орж ирсэн хагас хамгаалагч Золтан Штибэр 87 дахь минутад гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Унгарчууд 2:0 харьцаатай ялалт байгуулснаар хэсгээс шалгарах магадлал өсч ирсэн бөгөөд үлдсэн тоглолтоос 1 оноо авахад л хэсгээс шалгарах болзол хангах юм.
Австри 0:2 Унгар | ||
Үзсэн: 2249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.