Шууд Chart

50 дахь минутаас тоглолт дахин "эхлэв"

2016-06-15 05:28:26

Тоглолтын нээлтийн гоолыг Португалын шигшээ багийн хагас хамгаалагч Луис Нани хийсэн бол тэнцээний гоолыг Исландын шигшээ баг болон Швейцарийн "Басел" клубын хагас хамгаалагч Биркир Бьярнарсон тоглолтын 50 дахь минутад орууллаа. Тоглолт 50 дахь минутаас дахин сэргэж эхэлсэн юм.

Йохан Гудмундссоны хөндлөн дамжуулалтыг Биркир Бьярнарсон гоол болгосноор тэрбээр шигшээ багийнхаа төлөө 55 дахь тоглолтод 9 дэх гоолоо орууллаа. 

Энэ нь Исландын шигшээ багийн олон улсын тэмцээнд оруулж буй анхны гоол юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

50 дахь минутаас тоглолт дахин "эхлэв"   
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй