Шууд Chart

Португал 1:1 Исланд

2016-06-15 06:01:30

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний эхний буюу 1-р тойргийн бүх тоглолтууд болж өндөрлөлөө. Дэлхий хамгийн өндөр үнэтэй хөл бөмбөгчин Луис Нанитай хамт довтлогчийн байрлалд гарсан Роналду тун давгүй үзүүлэлт үзүүлж, өөрийгөө муугүй нэгэн гэдгээ батлан харуулсан юм. 

Тоглолтыг 50 дахь минутад эргүүлсэн Биркир Бьярнарсоны гоолыг Исландын ард түмэн хэзээ ч мартахгүй биз ээ. Тэдний хувьд олон улсын тэмцээний  анхны гоол нь юм.

Шигшээ багийн хүрээнд 127 дахь тоглолтод оролцсоноор Португалын шигшээ багийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон тоглолтонд ороцлсон тоглогч болсон. 

Энэхүү тоглолт 1:1 онооны харьцаатай тэнцлээ. Ингэснээр Португал, Исландын шигшээ баг тус тус 1, 1 оноо халаасалсан юм. 

"F" хэсэг 

  • Унгар  3 оноо
  • Португал 1 оноо
  • Исланд  1 оноо
  • Австри 0 оноо 








Нийтэлсэн: А.Амаржаргал

Португал 1:1 Исланд  
Үзсэн: 2837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй