Шууд Chart

Улсын хэмжээнд анхны жишиг хяналтын төвийг байгуулжээ

2016-06-15 10:01:46

Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн босгон дээр Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын санаачлага, орон нутгийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр  орчин үеийн жишигт нийцсэн шилэн пассад бүхий замын хөдөлгөөний хяналтын төвийг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

Уг хяналтын төв ашиглалтанд орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж тус аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ярилаа.

Энэхүү хяналтын төв нь хоёр давхар шилэн гадаргуутай нэг давхартаа ажлын байр, хоёр давхартаа алба хаагч нар амрах өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, автомашины дулаан граж бүхий цахилгаанаар халдаг нь орчин үеийн жишигт нийцжээ. Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн 24 хэрэг, осол гарч, 14 хүний алтан амь эрсдсэн, 22 хүн гэмтсэний цаана олон иргэний ар гэрт уй гашуу авчирч, санхүү, эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол учирч байгаа эрсдлийг бууруулахад энэ хяналтын төв хувь нэмэрээ оруулна. Мөн малын хулгайн гэмт хэрэг байнга гардаг байсан ч энэ төв ашиглалтанд орсноор буурах бүрэн боломжтой юм.


Улсын хэмжээнд анхны жишиг хяналтын төвийг байгуулжээ  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй