Шууд Chart

Тоглолтын өмнө: Англи - Уэльс

2016-06-16 10:52:20

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Англи - Уэльсийн шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар зургаадугаар сарын 16-ны 22:00 цагаас Ленс хотын Боллар Дэлэлис цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

Англичуудын хувьд өмнөх тоглолтондоо мундаг байж чадаагүй ч хөгжөөн дэмжигчдийн хувьд маш том шуугиануудыг дэгдээгээд, торгуулиад амжсан. Харин Уэльсийн шигшээ багийн хувьд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөл бөмбөгчний хаалттай цохилтоос зоосон бөмбөг болон довтолгооны тоглогч Х.Робсон Канугийн хийсэн гоолуудын ачаар том тэмцээний эхний 3 оноогоо авсан юм. 

Энэхүү хоёр багийн тоглолт ач холбогдлын хувьд өндөр. Их Британийн нэгэн том "дэрби" гэж хэлж болох ч том тэмцээний хүрээнд анх удаа таарч тоглож буй тохиолдол нь энэ юм. 

Уэльсүүдийн хувьд өөрсдийн бүсэд байрших шигшээ багуудаа 1984 оны тавдугаар сараас хойш хожоогүй гэсэн хар статистик дагаж яваа бол Англичуудын хувьд байдал шал ондоо юм. 

Head to Head 

- Олон улсын чанартай болон нөхөрсөг тоглолтын хүрээнд хоёр баг нийт 102 удаа тоглосон 

-  Англи 66 тоглолтонд хожсон. Уэльс 14 хожсон. 21 удаа тэнцсэн.

-  Уэльс Англичуудыг хамгийн сүүлд 1984 онд Марк Хьюсийн нэг гоолоор хожиж байв.

-  Уэльсийн шигшээ багийн дасгалжуулагч Крис Коулман 1997 онд Блакбурн клубт тоглож байхад Английн дасгалжуулагч Рои Хожсон дасгалжуулагчаар ажиллаж байсан.

-  Крис Коулманыг Фулхамын дасгалжуулагчийн ажлаа өгсний дараа буюу 2007 онд түүнийг орлохоор Рои Хожсон Фулхамд ирж байсан.

 

Англи

2007 онд Хорватад 3:2-ын харьцаатайгаар хожигдсоноос хойш Англичууд Европын аварга болон Европын аваргын урьдчилсан шатанд 90, 120 минутад хожигдоогүй. 

- Рои Хожсон урьдчилсан шатны 10 тоглолтод бүгдэд нь ялалт байгуулсан энэ амжилтыг үзүүлсэн 4 дэх баг болсон. Өмнө 1992, 2004 оны Франц улс, 2004 оны Чех, 2012 оны Герман, Испанийн шигшээ багууд уг амжилтыг үзүүлж байсан юм. 

-  Уэльстэй хийх уг тоглолт нь Их Британийн улсуудтайгаа Европын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хийж буй хоёр дахь тоглолт нь бөгөөд өмнө 1996 онд Шотландын шигшээ багтай тоглож байсан бөгөөд тус тоглолтод 2-0 харьцаатайгаар ялалт байгуулж байжээ. 

 

Уэльс

- Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси сүүлийн 3 тоглолтод 2 гоол, 1 гоолын дамжуулалт өгөөд байна. 

- Гарэт Бэил эхний тоглолтод хаалттай цохилтоос гоол оруулсан нь Их Британи дахь анхны тоглогч болсон. 

- Гарэт Бэил сонгон шалгаруулалтын явцад хамгийн олон удаа хаалганд цохисон хөл бөмбөгчин 

- Хал Робсон Канугийн гоол нь түүний 2014 оны 10 дугаар сард тоглосон Киприйн шигшээ багтай тоглосон тоглолтоос хойших анхны гоол нь байсан.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Англи - Уэльс  
Үзсэн: 2269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.228.xxx] 2016-06-16 22:16
Монголын мэдээ сувгийн ууд үзэх холбоос олддоггүй ээ.
Зочин [202.21.119.xxx] 2016-06-16 19:31
l;l

Бидэнтэй нэгдээрэй