Шууд Chart

Тоглолтын өмнө: Украйн - Умард Ирланд

2016-06-16 11:37:48

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн хүрээнд явагдах Умард Ирланд - Украйны шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар 6-р сарын 17 -ны оройн 01:00 -с Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ. 

Хоёрын багийн тоглолт өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр баг хоёул тэмцээний эхний тоглолтондоо хожигдсон нь тус тоглолтонд хичээх гол шалтгаан болох юм. 

Head to Head 

Умард Ирландууд Украйны шигшээ багийг түүхэндээ хожиж үзээгүй. 2 тэнцээ, 2 ялалт 

- Хамгийн сүүлд тэд 1998 оны дэлхиийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын хэсэгт учраа таарсан 

- 1998 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын хэсэгт болсон тоглолтонд одоогийн Украйны шигшээ багийн туслах дасгалжуулагч Андре Шивчэнко тоглон гоол оруулж байсан. 

Украйн:

Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нь тэдний анхны эрхээ аван оролцож буй тэмцээн юм. 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн нь зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу шууд оролцсон. 

- Германтай хийсэн тоглолтонд нийт 12 удаагийн булангийн цохилт гүйцэтгэсэн нь Испаний шигшээ араас орох амжилт 

- Тэдний 5 тоглолт хожигдоогүй явсан цувралыг Германчууд зогсоосон

- Тэд сүүлийн 3 тоглолтондоо 7 гоол алдаад байна. 

Зураг 

Умард Ирланд 

- Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нь тэдний анхны Европын аварга шалгаруулах тэмцээн 

- Польшийн шигшээд хожигдсон нь тэдний 12 дараалсан амжилтыг зогсоосон. 6хожил, 6 тэнцээ

 

Магадлалтай гарааны бүрэлдэхүүн 

Украйн: Pyatov, Fedetskiy, Khacheridi, Rakitskiy, Shevchuk, Sydorchuk, Stepanenko, Yarmolenko, Kovalenko, Konoplyanka, Zozulya.

Умард Ирланд: McGovern, Cathcart, McAuley, Evans, McLaughlin, McNair, Baird, Norwood, Ferguson, Davis, Lafferty.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Украйн - Умард Ирланд  
Үзсэн: 1731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй