Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсэгт нэгэн сонирхолтой дүр зураг, олон хүнийг гайхшруулсан үйл явдал тохиосон нь Унгарын шигшээ баг болон Австрийн шигшээ багуудын тоглолтонд гарч ирсэн нь Унгарчууд тоглолтонд 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан явдал байсан билээ.
Энэ ялагдалын талаар Австрийн шигшээ багийн дасгалжуулач Марсэло Коллэр сэтгүүлчдэд "Манай баг тоглолтын эхлэлийг сайн тавьсан боловч дотволгоонуудаа төгсгөж чадсангүй. Тоглогчид маань урьд нь бараг гаргадаггүй байсан нэг алдаа хийсэн нь бөмбөг алдалтууд боллоо. Бид өмнө нь ингэж их бөмбөг алдаж байхыг миний хувьд лав санахгүй байна. Манай энэ алдааг Унгарын шигшээ тун сайн ашиглаж байнга довтолж байлаа.
Тиймээс багийнхан маань маш их гүйж ядарсан. Завсарлагаанаар бид энэ дутагдалаа засах талаар ярилцсан ч доривтой үр дүнд хүрч чадсангүй. Онооны харьцааг тэнцүүлэх гэж тэмцэлдэх үеэрээ Драгович дахин нэг шар хуудас авснаар манай баг хүн дутуу үлдсэн. Тэгээд айлын баг дахин нэг гоол хийснээр манай боломж бараг үгүй болсон. Бид тэмцээнийг ялагдалаар эхлүүлсэндээ бага зэрэг сэтгэл дундуур байгаа."
Тэдний дараагийн учраа Португалийн шигшээ баг байх бөгөөд Улаанбаатар хотын цагаар зургаадугаар сарын 19 -ны үүрийн 04:00 -с явагдах юм.
Австрийн дасгалжуулагч тэмцээнийг ялагдалаар эхлүүлсэндээ сэтгэл дундуур байна | ||
Үзсэн: 1586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.