Шууд Chart

Англи 2:1 Уэльс

2016-06-17 00:22:26

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдсан Их Британий хоёр улсын хооронд явагдсан Англи Уэльсийн шигшээ багуудын тоглолт Лэнс хотын "Stade Bollaert-Delelis " цэнгэлдэх хүрээлэнд явагдаж өнгөрлөө. 

Хоёр багийн эхний гоолыг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин цахилгаан хочит Гарэт Бэйл тоглолтын тооны харьцааг нээсэн бол хоёр дахь гоолыг Ливэрпүүл болон Английн шигшээ багийн дасгалжуулагч Даниел Старриж гоолдсноор тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. 

Даниел Старриж сэлгээгээр орж ирээд удаагүй байсан бөгөөд тоглолтын хоёр дугаар үе эхлэхэд дасгалжуулагч Рои Ходсон сэлгээгээр Даниэл Старриж болон Ж.Варди нарыг сэлгээгээр оруулж ирээд байсан юм. 

Энэхүү тэмцээнийг хамгийн чимж буй зүйл нь тоглолтын эцсийн өмчид орж буй гоол гэж хэлж болох бөгөөд энэ удаада ч чимгээ гээсэнгүй. Дасгажуулагчийн оруулж ирсэн үнсгэлжингийн үлгэрийн эзэн Жэмми Уарди тоглолтын тооны харьцааг 90+1 дээр 2:1 болгосноор тус тоглолтонд Английн шигшээ баг өрслөдөгч багаа 2:1 харьцаатайгаар ялж хэсгээ тэргүүлж эхэллээ. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Англи 2:1 Уэльс  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Enkhee [182.160.37.xxx] 2016-06-17 02:09
Batzaya gaigvi tailbarlaj busad tailbarlagch muu tailbarlaj bna shvv uidgartaa hvnee solij bolhgvi ym uu

Бидэнтэй нэгдээрэй