Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээн үргэлжилж байна. Монголын хөл бөмбөг сонирхогчдыг цэнхэр дэлгэцийн өмнө "уяж" байгаа энэхүү тэмцээний талаарх мэдээллийг бид та бүхэндээ шуурхай хүргэж байгаа билээ. Манай сурвалжлагч Ш.Төмөрбаатар Парисаас дараах мэдээллийг зургийн хамт илгээсэн юм.
Зохион байгуулагч орон Францын шигшээ баг Албанийн шигшээ багийн эсрэг тоглосон тоглолтыг Эйфелийн цамхагийн доорх фанзоонд 85 мянган хүн үзсэн байна. Энд тоглолт болохоос хоёр өдрийн өмнөөс хамгаалалт тавьжээ. Гурван давхар шалгалт хийж фанатуудыг оруулсан ч хөл бөмбөгт дурлагсад үүнд огтхон ч төвөгшөөгөөгүй аж.
Албанийн фанатууд ч чамлахааргүй олон байсан аж. Тоглолт эхлэх өдөр Албанийн фанатууд 20 мянга орчим байсан гэх мэдээллийг манай сурвалжлагч өгч байсан юм.
Франц, Албанийн шигшээ багийн тоглолтыг 85 мянган хүн үзжээ | ||
Үзсэн: 1789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.