Шууд Chart

Бельгитэй сайн хамгаалж тоглоно

2016-06-18 20:11:49

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2-р тойргийн хүрээнд явагдсан Италийн шигшээ баг болон Шведийн шигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатайгаар Италийн шигшээ багийн давамгайллаар өндөрлөн Шведүүд оноогүй буцсан бол Италичууд 3 оноотой тоглолтыг өндөрлүүлсэн юм. 

Тоглолтын дараагаар Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Эрик Хамринаас дараагийн тоглолтонд хэрхэн тоглох талаар асуухад "Өнөөдрийнх шигээ сайн хамгаална. Гоол хийж ялалтыг авахыг хичээх болно. Одоо заавал хожих хэрэгтэй байна. Гэхдээ тун чанга багийн эсрэг тоглож байгаа гэдгээ сануулья. Бид хичээж өөрийн хамгийн сайн тоглолтоо гаргах болно. Эхний тоглолтуудаасаа илүү сайн оноо авах хэрэгтэй байна" гэжээ. 

Шведийн шигшээ баг Бельгитэй тоглох тоглолт Улаанбаатар хотын цагаар энэ сарын 22 -ны 00:00 цагаас явагдах юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Бельгитэй сайн хамгаалж тоглоно  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй