Шууд Chart

Эхний үе: Бельги 0:0 Ирланд

2016-06-18 22:49:03

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдаж буй Бельги болон Ирландын шигшээ багуудын эхний үе өндөрлөлөө. Францын Бордо хотын Stade Matmut-Atlantique цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй тоглолтын эхний үед гоол оролгүй 0:0 харьцаатай тоглолт үргэлжилж байна. Дасгалжуулагч Марк Вилмотсийн сонгосон Моуса Дэмбэлэ эхний үед тун давгүй тоглосон бөгөөд дасгалжуулагчийн шийдвэр зөв байсан гэдгийг батлах тоглолтоо үзүүлж байна. 

Тоглолтын төгсгөл хэсэгт буюу 42 дахь минутанд Жэффри Хэндрик  шар хуудсаар торгуулснаас бусдаар шүүгчийн шүгэл хүчтэй дуугарах тохиолдол гарсангүй. 

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Эхний үе: Бельги 0:0 Ирланд  
Үзсэн: 2181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй